өдөр
шөнө
×

Үзэмтэй ундаа эрүүлжүүлж тураана

Үзэм бол магни, калиар баялаг. Чухам эдгээр элемент дутагдсан тохиолдолд хүмүүс өөрийн эрхгүй шоколад, амттан эсвэл чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүн идмээр санагддаг аж. Дээр нь хөдөлгөөний хомсдолд орсон, ус бага уудаг бол биеийн жин нэмж таргалах магадлал өндөр.
Үзэмтэй ундаа уух ашигтай, үүний ачаар хоол боловсруулалт сайжрахаас гадна чихэрлэг хүнс болон амттанд дурлахаа болино. Түүнээс гадна үзэмтэй ундаа ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, хоол боловсруулалт идэвхжих, танин мэдэхүйн чадвар дээшлэх, нойрмоглохоо болих, нүүр царайны байдал гоё болж цэвэрших, гэдэс дүүрэх нь багасах зэрэг олон сайн талтай. Хамгийн гол нь та чихэрлэг хүнс, амттан идэхээ больж биеийн жин буурах юм. Үзэм мөн биеийн дархлааг сайжруулдаг.
Үзмийн ундаа бэлдэх амархан. 2 хоолны халбага үзмийг сайн угаана. Халуун саванд 200 мл бүлээн ус хийж үзмээ нэмж 1 цаг байлган хандалж дараа нь цай шиг ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top