өдөр
шөнө
×

Дэлхийд анх удаа бөөрний эсүүдийг нөхөн сэргээв 

Сингапурын Зүрхний үндэсний төвийн (NHCS) болон Герман улсын Дьюкийн анагаахын сургуулийн эрдэмтэд бөөрний эсүүдийг нөхөн сэргээж болохыг дэлхийд анх удаа батлав. “Мэргэжилтнүүд судалгааны үеэр интерлейкин уурагт-11 (IL-11) онцгой анхаарал хандуулсан, яагаад гэвэл энэ нь элэг, уушиг, зүрхэнд мөн бөөрний хурц ба архаг өвчний үед гувруу, сорви үүсгэдэг аж. Энэхүү уураг нь бөөр гэмтэх үед молекулын түвшинд... гинжин урвал эхлүүлж улмаар үрэвсэл, фиброз болгон бөөрийг ажиллагаагүй болгодог гэж судлаачид үзсэн. Харин эсрэг биетийн тусламжтай энэ үйл явцыг блоклож чадвал бөөрний жижиг сувгуудын эсүүдийн эдүүд тэлж өргөжиж үрэвсэл арилж бөөр эрүүлжиж байна. Иймээс бид одоо бөөрний архаг өвчнийг эмчлэх өнөөгийн аргуудыг эргэн харах ёстой” гэж эрдэмтэд мэдэгдэв. Германы мэргэжилтнүүд 2022 оны 12 сард данио загасан дээр эсүүдийн нөхөн сэргэх явцыг амжилттай туршсан байна. “Эсүүдийн өсөлт, амьдрах чадварыг зохицуулдаг гранулин уураг нь загасны гэмтсэн эдүүдийг ямар ч сорви, гувруугүй эдгэрч нөхөн сэргэхэд тусалсан” гэж тэд онцлон тэмдэглэлээ.  
Эрдэмтдийн клиникийн өмнөх судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top