өдөр
шөнө
×

Холестерин бууруулах энгийн арга

Хөдөлгөөний хомсдол, архи тамхи зэрэг буруу зуршил, буруу хооллолт зэрэг шалтгааны улмаас цусан дахь холестерины түвшин ихэсдэг. Гэтэл холестерины түвшин өндөр байх нь зүрхний өвчин тусах, инсульт болох гээд их эрсдэлтэй. Холестерины түвшнийг хэвийн байлгая гэвэл нимбэг, апельсин, грейпфрут, лайма зэрэг флавоноидоор баялаг жимс хэрэглээрэй. Эдгээр жимс бас исэлдэх стресс, үрэвслийг бууруулах чадвартай. Түүнчлэн холестериныг бууруулах зорилгоор анар, помидор, хаш, алим, усан үзэм, гүзээлзгэнэ зэргээс сонгож тогтмол идэж байгаарай. Нэмж өгүүлэхэд, холестерин бол хүний бие организмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба эсүүдийн мембран, дааврын барилгын материал билээ. Холестерины 80% нь элгэнд үүсч зөвхөн 20% нь хоол хүнстэй цуг гаднаас биед орж ирдэг (мах, тахиа, загас, сүү цагаан идээ....). Бие махбодь хэвийн ажиллахад багахан хэмжээний холестерин шаардлагатай, хэрэв холестерин илүүдвэл атеросклероз, стенокарди, инфаркт, инсульт болох аюултай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top