өдөр
шөнө
×

Жорлонгийн цаасаас “мөнхийн химикат” илэрчээ

АНУ-ын Флоридын их сургуулийн эрдэмтэд “Дэлхийн өнцөг булан бүрээс авч ирсэн жорлонгийн цаасыг судалж үзэхэд тэдгээрээс “мөнхийн химикат” илэрсэн. Энэ бол “PFAS” хортой нэгдлүүд ба байгаль орчинд бараг задарч шингэхгүй. Тиймээс та бидний жорлонгийн угаалтуур руу урсгадаг, мөн бохирын цэвэрлэх станцад очдог жорлонгийн цаас үнэндээ усыг ихээхэн бохирдуулдаг аж” гэж мэдэгдсэн тухай “The Guardian” сонин бичжээ.
Америк эрдэмтэд туршилтын явцад Хойд ба Өмнөд Америк, Баруун Европ, Африкийн 21 брэндийн бүтэгдээхүүнийг судалжээ. Гэтэл бүх нойлийн цаасанд “PFAS” агуулагдаж байв, тэр бүү хэл фосфат диэстер фтортеломерийн нэгдэл илүү их байжээ. Гэтэл эдгээр токсиныг нөхөн үржихүйн системийн ажиллагааг доголдуулдаг гэж эрдэмтэд үздэг юм байна. 
Тодруулбал, “PFAS” бол хиймлээр синтезэлж гаргадаг бараг 5000 бодисоос бүрддэг групп, тэдгээрээс хамгийн алдартай нь тефлон. “Мөнхийн химикат”-ыг голдуу хувцас будах, хоолны сав баглаа боодол болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гал тогооны сав суулгыг бүрэхэд ашигладаг. “PFAS” хэрэв хүний бие махбодид удаан хугацаагаар үйлчилбэл элэг ба нойр булчирхайг өвчлүүлэх, мөн үргүйдэл, хавдар үүсэхэд хүргэх аюултай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top