өдөр
шөнө
×

NN: Тархины ажиллагаа 40 наснаас муудаж эхэлдэг

Голланд улсын Утрехтын их сургуулийн анагаахын төвийн эрдэмтэд уураг тархины талаар  судалгаа явуулжээ. Хүний тархи 25 нас хүртэл хөгждөг гэж өмнө нь эрдэмтэд үзэж байв. Харин шинэ судалгааны ачаар тархины хөгжил 30 -40 нас хүртэл явагдаж энэ хугацаанаас хойш ажиллагаа нь саарч муудаж эхэлдэг болохыг тогтоожээ. Судлаачид янз бүрийн насны 74 хүний тархины зарим бүсийн идэвхжлийг хэмжиж, мэдээллийг 20 жилийн турш цуглуулсан байна. Сонирхуулахад, 4 настай хүүхдийн тархины холбоо секундэд 2 м байдаг бол 30-40 насны хүмүүст энэ үзүүлэлт 4 метр/секунд байлаа. Хүүхэд нас нэмэх тусам тархины холбоо илүү хурдан болдог гэсэн үг. "Тархины мужуудын хоорондох түргэн холбоо нь таних мэдэхүйн чадварт их ач холбогдолтой. Нейроны дамжуулалтын нарийвчилсан хурд нь тархи судлах загварыг илүү тодорхой болгож боломж олгодог. Судалгааны дүнгээс харахад тархи хөгжих хугацаа өмнө тооцоолсноос илүү урт байв, өмнөх шиг 25 нас биш харин 30-40 нас ажээ. Тэгэхдээ сэтгэлгээ, бодлого даалгаврыг хэрэгжүүлэх духны бүс нь хөдөлгөөнийг зохицуулдаг бүсээс илүү удаан хөгждөг" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний ажлын үр дүнг “Nature Neuroscience” сэтгүүл нийтэлсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top