өдөр
шөнө
×

Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх аргыг эрдэмтэд олжээ

Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгааны тухай материалыг “European Journal of Nutrition” сэтгүүл нийтэлжээ. “Судалгаанд 40-73 насны 6000 хүнийг хамруулжээ. Тэд бүгд эрүүл бөгөөд 16 сарын турш 5 удаа онлайн-асуулга бөглөж өөрийн хоол тэжээлийн тухай мэдээллээ хуваалцаж байв. Эрдэмтэд үүн дээр үндэслэн ухаан санааг эрүүл саруул байлгахад тустай хүчин зүйлсийг олж тогтоожээ. "Магни бол ухаан доройтох эрсдэлийг 41% бууруулдаг. Магни их агуулсан хүнсийг өдөр бүр хэрэглэснээр хожим ухаан доройтохоос, Альцгеймерийн өвчин тусахаас сэргийлэх боломжтой. Өдөрт 550 миллиграмм магни хэрэглэдэг хүмүүсийн уураг тархи сайн ажиллаж, энэ түвшнээ алдахгүй байв. 55 настай ийм хүмүүсийн тархийг магни бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад 1 насаар залуу байсан" гэж эрдэмтэд  тайлбарлав. Самар, бууцай, сүү, йогурт, хар шоколад, минерал ус зэрэг хүнс нь магни бодисоор баялаг ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top