өдөр
шөнө
×

Усан үзэм бол супер "хүнс"

“Усан үзэм бол урт наслуулах хамгийн супер хүнс, яагаад гэвэл хүчтэй антиоксидант шинж чанартай, гэдсэнд эерэг нөлөөлдөг. Чухам гэдэсний микробиом сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Гэдсэн дэх янз бүрийн ашигтай бактериуд нь дархлаа, урт наслахад эерэгээр нөлөөлж хоол хүнсээс хэрэгцээт бодисуудыг шингээн авахад тусалдаг, тэр бүү хэл сэтгэцэд ч үйлчилдэг. Усан үзэм бол гэдэсний бичил орчныг бүрдүүлж улмаар хүмүүсийг гоё сайхан болгодог гэж хэлж болно. Гоо сайхан ба эрүүл мэнд нь бараг ойролцоо ойлголт” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
Туршилтад оролцогчид өдөрт 46 грамм усан үзмийн нунтаг хэрэглэж байв, энэ нь  2 порц усан үзэм гэсэн үг. Сарын дараа оролцогчдын “муу холестерин”-ий түвшин 5,9% буурсан ба гэдэсний микробиомын олон төрлийн индекс мэдэгдэхүйц нэмэгджээ. Түүнээс гадна цусан дахь цөсний хүчлийн тоо 40,9% багассан нь бүртгэгдлээ. Энэ судалгаа туршилтын тухай материал “Nutrients” сэтгүүлд нийтлэгджээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top