өдөр
шөнө
×

7 хоногт хэд алхах ёстой вэ

Нас баралтын түвшинг бууруулахын тулд 7 хоногт хэд алхах ёстойг Киот ба Калифорний их сургуулийн эрдэмтэд тооцоолон гаргажээ. Гэхдээ заавал өдөр бүр алхах шаардлагагүй гэдгийг тэд онцлон тэмдэглэв. Анх 2005-2006 онд 3100 америк хүнийг судалгаанд хамруулжээ. Оролцогчид өдөрт эсвэл 7 хоногт хэд алхаж байгааг нарийвчлан бүртгэж байгаад 10 жилийн дараа энэ мэдээллийг тэдний нас баралттай харьцууллаа. 632 оролцогч 7 хоногт 8000 ба дээш алхам алхдаг бол 532 нь 7 хоногийн 1-2 өдөрт мөн хэмжээний алхалт хийдэг, харин 1937 нь 7 хоногийн 3-7 өдөр ингэж алхдаг байв. "Судалгааг дүгнэхэд, 7 хоногийн 1-2 өдөрт 8000-10000 алхам алхдаг хүмүүс 10 жилийн хугацаанд нас барах магадлал нь ингэж олон алхдаггүй хүмүүсийнхээс 14,9% бага байна. Мөн тооны алхалтыг 7 хоногийн 3-7 өдөр хийдэг бол үхэх эрсдэл бүр доогуур буюу 16,5%. Алхалт ялангуяа 65 ба түүнээс дээш насны хүмүүст илүү ашиг тустай аж. Түүнчлэн 7 хоногт 8000 алхам ба дээш алхдаг хүмүүс нь зүрх судасны болон өөр өвчнөөр нас барах эрсдэл доогуур байна. Цагаас өмнө үхэхгүйн тулд тогтмол алхах хэрэгтэйг манай судалгаа нотоллоо. Та 7 хоногт 2 удаа 8000 алхам хийхэд эрт нас барах эрсдэл 15% буурна" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Судалгааны материалыг “Jama Network” сэтгүүл  нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top