өдөр
шөнө
×

Оройн хоол таргалуулдаг гэдэг нь төөрөгдөл

“Хоолоо оройтуулж идэх нь сөрөг нөлөөтэй, таргалуулдаг бас нойргүйдэлд хүргэдэг гэсэн ойлголт сүүлийн үед олны дунд түгсэн. Алдар цуутай хүмүүс ч энэ тухай их сурталчилж, өөрсдийн турсан шалтгааныг 18 цагаас хойш юм иддэггүй гэж тайлбарладаг. Гэвч бодит амьдрал дээр орой огт хоол идэхгүй байх нь ихэнх хүмүүсийн хувьд үлгэр. Хэрэв та 21-22 цагт унтахаар хэвтдэг бол оройн 6 цагаас хойш юм идэхгүй байж болох юм. Харин залуус болон өдрийн 8 цагийн ажилтай, бас жаахан хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд энэ үнэхээр боломжгүй. Тэгээд ч дээрх дүгнэлт төөрөгдөл болохыг манай судалгаа баталлаа” хэмээн Лондоны хааны коллежийн эрдэмтэд мэдэгдлээ. 80 мянган хүний эмнэлгийн карт, мэдээллийг Лондоны эрдэмтэд судалж мөн тэднээс биеийн байдлын талаарх өөрсдийнх нь үнэлгээ, дүгнэлтийг цуглуулж нэгтгэв. Энэ тухай материад “DailyMail”-д нийтлэгджээ.
“Оройн хоол таргалуулдаг гэх нь төөрөгдөл, үүнийг нотолсон судалгаа байхгүй. Гэхдээ гэдсэнд амралт хэрэгтэй, дор хаяж хоногийн талд нь гэдсээ амраах ёстойг манай судалгаа баталсан. Тодруулбал, 14 цаг. Ийм учраас орой үдэш 21 цагт хоол идээд маргааш нь 11 цагт өглөөний унд ууж болно. Энэ тохиолдолд бие махбодь нөхөн сэргэж бодисын солилцоо сайжирдаг, улмаар бие хөнгөн бөгөөд эрч хүчтэй байна. Мэдээж, яг унтахын өмнө буюу хэт орой хоол идэж болохгүй. Оройн хоол идсэнээс хойш багаар бодоход 2 цаг өнгөрсний дараа орондоо орох хэрэгтэй" хэмээн эрдэмтэд зөвлөжээ. . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top