өдөр
шөнө
×

“Johnson&Johnson” $8,9 тэрбумын нөхөн төлбөр олгоно

Америкийн “Johnson&Johnson” (J&J) компани энэ долоо хоногийн эхээр мэдэгдэл хийж, өөрийнх нь эсрэг Шүүхэд нэхэмжлэл гаргасан хүмүүст  8,9 тэрбум долларын нөхөн төлбөр олгохоо зарлав. Яагаад гэвэл, 30 мянга гаруй хүмүүс тухайн компаний харъяа "Johnson's Baby"-н үйлдвэрлэсэн хүүхдийн нунтаг, цацлагыг хэрэглээд хорт хавдар туссан гэж Шүүхэд өгчээ. Олон жил ашигласан зарим хүмүүс бүр Шүүхэд ялалт байгуулж чадав. Тухайлбал, 2016 онд 72 сая доллар, харин 2021 онд 2,5 тэрбум долларыг өндгөвчний хорт хавдраар нас барсан эмэгтэйчүүдийн ар гэрт "J&J" компани төлөх ёстой гэсэн Шүүхийн шийдвэр өмнө нь гарсан. Гэсэн ч тус компаний удирдлага "Манай Johnson's Baby-н үйлдвэрлэдэг хүүхдийн нунтаг, цацлага огт аюулгүй, элдэв холимогийн хэмжээ аюултай тунгаар агуулагддаггүй” гэж мэдэгдсээр байна. 
“Гэхдээ яагаад тус компани өнөөдөр ийм их мөнгийг нөхөн төлбөрт өгөхөөр шийдэв? АНУ-ын хуулийн тогтолцоо огт өөр. Тэнд шүүхдэлцэж байх үеэр бизнесмэнүүд эвлэрлийн гэрээ байгуулж мөнгө төлөхийг илүүд үздэг, ялангуяа эмийн салбарт ийм үзэгдэл түгээмэл. Зөрчлийг ингэж дуусгавал урт удаан хугацаагаар шүүхдэлцэж нэр хүнд ба мөнгөө илүү ихээр алдахаас сэргийлнэ гэдэг. Тэгээд ч хүүхдийн цацлагыг шинжлэхэд өөр өөр, эсрэг тэсрэг үр дүн гарсаар байна. Ийм учраас дээрх цацлага одоо ч дэлхийн олон оронд зарагдсаар байгаа, нэг ч улс хориглоогүй” хэмээн “RNC Pharma”-н захирал, эмийн салбарын шинжээч Н.Беспалов тайлбарлав. 
Хэдий тийм ч “Johnson&Johnson” компани 2 ч удаа өөрийн санаачилгаар энэ бүтээгдэхүүнээ зарахаа больж байгаа тухай зарласан, 2021 ба 2023 онд. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top