өдөр
шөнө
×

Хорт хавдрын эсүүдийн 90%-г устгадаг бодисыг орос эрдэмтэд бүтээжээ

ОХУ-ын Томскийн Политехникийн их сургуулийн Хими, био анагаахын технологийн судалгааны сургуулийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд хорт хавдрын эсүүдийн 90%-г устгадаг бодисыг бүтээжээ. Энэ бол алкилвердазил хэмээх органик нэгдэл, эрдэмтэд өмнө нээсэн бодис дээр ажиллаж  хөгжүүлжээ. “Эм хэрэгсэл бүтээхэд тулгардаг гол асуудал бол органик нэгдлүүдийг усанд уусгах. Чухам энэ л эмийн үр ашиг, шингэц, гүйцэтгэх үүрэгт нөлөөлдөг” хэмээн доцент Павел Петунин  тайлбарлалаа. Алкилвердазилыг усанд уусгахын тулд эрдэмтэд түүнийг саахарын молекулын хэсэгтэй “оёжээ”, үүний дүнд усанд уусалт сайжирч Молекулыг эсүүдэд улам сайн танигдуулж чадав. Эсүүд уг молекулыг “өөрийн” гэж хүлээж авсан учир бодис нь хавдрын эсүүдэд нэвтэрч үр ашиг дээшилсэн аж. 
 “Туршилтын эхэн үед хорт хавдрын эсүүдийн 30-40% амьд үлдэж байсан, харин бид үргэлжлүүлэн ажилласаар үр дүнг сайжруулж чадлаа. Одоо шинэ эмийг эхний удаа хэрэглэхэд л хорт хавдрын эсүүдийн ердөө 10% тэсч үлдэж байна” гэж доцент Евгений Плотников мэдэгдлээ. Оросууд энэ удаа түрүү булчирхайн хорт хавдрын болон лейкозын эсүүд дээр туршилт явуулахад хорт хавдрын эсүүдийн 90%-г амжилттай устгасан аж. Эрдэмтэд одоо уг бодисыг эдүүдийн гүнд нэвтрүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн, үүний дараа амьтад дээр турших юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top