өдөр
шөнө
×

Маалингын үр хорт хавдраас хамгаалж диабетаас сэргийлнэ

“Маалингын үр бол хоол боловсруулалтыг сайжруулж чихрийн шижин тусахаас сэргийлнэ. Мөн энэ үр нь зүрх судсанд эерэгээр нөлөөлдөг. Маалингын үрэнд лигнан гэдэг өвөрмөц бодисууд бий, өөр хүнсэнд байх нь ховор. Лигнан бол биологийн идэвхт бодисууд бөгөөд хүчтэй антиоксидантууд, натурал фитоэстроген шиг үйлчилж бие махбодийн дааврын түвшнийг зохицуулдаг юм. Зарим судалгаанаас үзэхэд лигнан бол антиканцероген шинж чанартай, ямартай ч хөхний хорт хавдрын тухайд... Гэхдээ маалингын үрний ашиг тусыг бүрэн дүүрэн гаргахын тулд шингэн хэрэглэх шаардлагатай. Эс тэгвэл маалингын үрээс болж өтгөн хатах, гэдэс базлах, гэдсэнд хаягдал шаар хуримтлагдах, унгах зэрэг уршиг дагавартай. Ер нь өдөрт 1,5-2 литр ус уух хэрэгтэй, харин маалингын үр хэрэглэх үедээ хэмжээг ахиулбал зохино” хэмээн Оросын дотрын эмч, кардиолог, анагаах ухааны дэд доктор наук Наталья Поленова зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top