өдөр
шөнө
×

Хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй 5 бүлэг бий

---Орос дахь Европын анагаахын төвийн Хавдрын хүрээлэнгийн эмч Юлия Вахабовагийн зөвлөгөө---

Хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй хүмүүсийг 5 бүлэгт хуваадаг.
1. Тамхи татдаг хүмүүст хорт хавдар тусах эрсдэл хамгийн өндөр. Тамхичид хавдраар өвчлөх эрсдэл 7 дахин их, тэр тусмаа уушигны хорт хавдар тусах нь элбэг. Тамхины утаа нь хүртэл хүний бие махбодид бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг.
2. Ахмад настнуудад энэ эрсдэл мөн өндөр байдаг. Нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг., иймээс 50 нас хүрснээс хойш эрүүл мэнддээ илүү их анхаарч эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх хэрэгтэй. Хорт хавдраас сэргийлэхийн тулд жил бүр маммографи, колоноскопи, гастроскопи, уушигны КТ зэрэг шинжилгээ өгвөл зохино. 
3. Удамшлын урьдал нөхцөлтэй хүмүүс, мөн гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь хавдар, хорт хавдар туссан бол аль болох олон удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. 
4. Хортой ба радио идэвхт бодисуудтай харьцаж ажилладаг хүмүүс нь эрсдэлтэй бүлэгт багтдаг. Ийм учраас хортой үйлдвэрлэлд ажилладаг бол хөдөлмөр хамгааллын дүрмийг чанд мөрдөж өөрийн арьс, амьсгалын эрхтэнүүдээ анхааралтай ажиглаж байгаарай. 
5. Вирүсийн өвчинтэй хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Жишээ нь хүний папиллом вирүс нь умайн хүзүүний хорт хавдрыг өдөөж болзошгүй. Мөн В ба С гепатиттай хүмүүс элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top