өдөр
шөнө
×

Хятад эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх бичил робот бүтээжээ

Цусны систем рүү нэвтэрч хүрэх боломжгүй тийм хэцүү газруудад очиж чихрийн шижин, хатгаа, хорт хавдар зэрэг өвчнийг эмчилдэг бичил роботуудыг Хятад улсын Харбины Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд бүтээжээ. Бичил роботын хэмжээ 20 микрон, энэ бол хүний үсээс 5 дахин нимгэн гэсэн үг. Микро роботуудын гадаргуу нь эритроцитын эсийн мембрантай төстэй, үүний ачаар эдгээр бичил робот нь цусны судсуудын дотор хананд “наалддаг” аж. Микро роботууд шууд хүний бие организмын өвдсөн эрхтэнүүд болон хүрэх боломжгүй хэсгүүдэд эм хүргэдэг юм байна. Ийм байдлаар үрэвсэлт өвчнөөс өгсүүлээд хорт хавдрыг хүртэл эмчилж чадна гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
Хятад инженерүүд анх “tardigrades” хэмээх бичил сээр нуруугүй амьтдаас санаа авч эдгээр микро роботыг бүтээсэн юм байна. Тэдний бүтээлийн үр дүнг “Science Advances” сэтгүүл нийтэлжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top