өдөр
шөнө
×

Саахрын түвшнийг зохицуулахад туслах 5 хүнс

Цусан дахь саахрын түвшний өөрчлөлт та бидний хоол хүнстэй шууд холбоотой. Энэ үзүүлэлтийг тогтмол хянах нь эрүүл хүнд ч олон талын ашигтай, тухайлбал сэтгэл санааг хэвийн байлгах, анхаарал төвлөрүүлэх, эрч хүчээ гамнах.... Зарим хүнсээс болж саахрын түвшин огцом нэмэгддэг бол зарим нь зохицуулах үйлчилгээтэй. Мэдээж ямарваа хоол  хүнс хүмүүст харилцан адилгүй нөлөөлдөг, энэ нөлөөг бууруулах олон арга бий: энгийн нүүрс-усын хэрэглээг бууруулах, тэнцвэрт хоолны дэглэм баримтлах, биеийн хөдөлгөөнийг эрхэмлэх, бясалгал хийх. 
Харин гликемик реакцийг сааруулахын тулд хүнсний тодорхой зохицолдолгоог мэдэх хэрэгтэй. 
* Уураг бол булчингуудыг “тэжээдэг” ба юм идсэний дараа цусны саахарын түвшнийг дэмжинэ, түүнчлэн аажимдаа инсулины балансыг сайжруулдаг. Иймээс амьтны болон ургамлын гаралтай уургийг заавал хэрэглээрэй. Жишээ: загас, өөхгүй мах, самар, өндөг, шош, маалингын үр, чиагийн үр. 
* Эслэг нь гэдэсний микробиотыг эрүүл байхад хэрэгтэй, цатгалан мэдрэмж төрүүлдэг, бас цусан дахь саахрын балансыг сайжруулна. Жишээ: Навчит ногоо, шош, чиа ба маалингын үр. 
* Пажитникийг тогтмол хэрэглэхэд шээсэн дэх глюкозыг түвшнийг бууруулна, холестерин ба триглицеридын үзүүлэлт сайжирна. Гэхдээ сөрөг заалт бий, иймээс пажитник хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай. 
* Корица бол олон талын ашигтай, түүнийг кофе, агшаамал будаа, йогурт дээр ч нэмж хэрэглэж болно. Гэхдээ та амттан их идэж суугаа хэв маягийг эрхэмлэдэг бол мэдээж ганц корица нэмэр гүй. 
* Алимны уксусыг хоолтой цуг хэрэглэхэд глюкозын түвшин огцом өөрчлөгдөхөө болино, гликемик хяналт сайжирна, холестерин багасна. Гэхдээ хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top