өдөр
шөнө
×

Даваа гарагт хамгийн олон инфаркт бүртгэгддэг

Английн зүрх-судасны өвчин судлах нийгэмлэг (BSC) судалгаа явуулсны эцэст даваа гарагт бусад өдрөөс илүү олон инфаркт тохиодог болохыг олж тогтоожээ. STEMI -зүрхний шигдээс буюу инфарктын гол шалтгаан нь зүрхний булчингуудыг цусаар хангадаг гол артерид үүссэн товруу эсвэл цусны бүлэгнэлийн бөглөрөл. Үүнээс болж зүрхний булчингууд цусгүйдэж тэжээл дутагдан үхэж эхэлдэг, эцэст нь зүрхний дутагдалд орох буюу нас барах эрсдэлтэй. Белфастын эрүүл мэнд ба нийгмийн хангамжийн сан, Ирландын хааны коллежийн оролцоотой явуулсан судалгааны явцад  2013-2018 онд инфаркт туссан 10528 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж. Гэтэл чухам даваа гарагт хамгийн олон STEMI бүртгэгдсэн байв. Ийм учраас “цэнхэр даваа гараг” гэсэн хэллэг хүртэл гарчээ. Чухам яагаад даваа гарагт ийм олноор инфаркт болдог шалтгааныг  тодруулахаар эрдэмтэд олон таамаглал дэвшүүлэн ажиллаж байна. "Амралтын өдрүүдэд  ч гэсэн цагийн хуваарийн дагуу амарч байх хэрэгтэй" хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top