өдөр
шөнө
×

Нийгмийн сүлжээ нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй

Нийгмийн сүлжээг ашиглах ба нойргүйдлийн хооронд уялдаа холбоо байгааг илрүүлсэн тухай Америк улсын Йельскийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд 15 жилийн турш олон арван мянган хэрэглэгчийн бичсэн 100 сая гаруй мессежийг судалж дүгнэлт хийжээ. Гэтэл ердийн нойрсдог хугацаанаас 1 цагийн өмнө мессеж бичиж харьцсан хэрэглэгчдийн унтах цаг 1-3 цагаар хойшилж байв. “Богино хугацаанд унтаж сурахын тулд нийгмийн сүлжээ ашиглахаа хэзээ болих ёстойг тодруулахыг бид хичээсэн. Унтахын өмнө нийгмийн сүлжээгээр бусадтай харьцахад нойрсох хугацаа 3  хүртэл цагаар хойшилж байлаа. Өөрийн бичсэн мессежийн хариуг хүлээснээс үүдэлтэй дофамины түвшин нэмэгддэг, энэ нь унтаж хэвшсэн цагтаа нойрсоход саад болдог гэсэн таамаглалыг дэвшүүлж байна” гэж эрдэмтэд тайлбарлав. Өмнө хийсэн судалгаанаас үзэхэд дофамины өндөр түвшнээс болж оюун ухаан идэвхтэй төлөв байдалд ордог ажээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн тухай “Sleep Medicine” мэдээлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top