өдөр
шөнө
×

Нойр багасвал даралтад сөрөг нөлөөтэй

“Биологийн дэглэм алдагдах нь өндөр даралт тогтмолжих эрсдэлийг 30% нэмэгдүүлдэг. 30-50 насны эрчүүдэд энэ эрсдэл хамгийн их. Нөхцөл байдлыг даамжруулах хүчин зүйлийн тоонд нойрны дутагдал орно” хэмээн Флиндерсийн нэрэмжит Австралийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Ердийн нойрсдог цагаас 1 цагаар бага унтсан ч энэ нь бие организмд нөлөөлдөг болохыг 9 сарын турш явуулсан судалгаа батлав. Уг судалгаанд 12 мянга гаруй хүн хамрагдсан ба тэдний 88% нь дунд эргэм насны эрчүүд байлаа. Оролцогчид өдөр бүр биеийн байдлаа эрдэмтдэд мэдээлж дараа нь үүн дээр суурилан ерөнхий дүр зураг гаргаж байв. “Артерийн гипертензи ба нойрны дэглэм алдагдахын (мөн нойрсох хугацаа багасах) хооронд холбоо байгааг бид олж тогтоосон. Тиймээс нойрондоо хэдэн цаг зориулж байгаад анхаарал хандуулахаас гадна амралтын дэглэмээ тогтмол баривал сайн” хэмээн тус их сургуулийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ханна Скот тайлбарлалаа. Нойрны дэглэм 30 минутаас их хугацаагаар алдагдах нь даралт ихсэх эрсдэлийг 32%-иар нэмэгдүүлдэг. Хэрэв хүн хоногт 6 цагаас бага унтдаг, эсвэл 9 цагаас их унтвал артерийн гипертензи үүсэх эрсдэл мэдэгдэхүйц ихэсдэг аж. Энэ нь мэдээж зүрх судасны системд таагүй нөлөө үзүүлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top