өдөр
шөнө
×

Инфаркт, инсультээс хамгаалах 3 хүнс

Бие организмыг бэхжүүлэхийн зэрэгцээ инфаркт, инсультээс судсуудыг хамгаалах 3 хүнсийг эрдэмтэд нэрлэлээ. 
* Арвай бол эслэгээр баялаг учир цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг, мөн түүнд бодисын солилцоонд хэрэгтэй селен бий. Хамгийн гол нь зүрхэнд маш чухал бета-D-глюкан бодис арвайд агуулагддаг, энэ нь эрхтэнүүд дэх цусны шинэ судсуудын өсөлтийг (ангиогенез) эрчимжүүлдэг. Мэрэгч амьтад дээр туршилт хийхэд бета-D-глюкан бүхий арвайгаар хооллосон бүлгийнхэн бусадтай харьцуулахад инфарктын дараа амьд үлдэх хувь нь 2 дахин их байв. Түүнчлэн зүрхний булчин болон тархины судсуудыг эрүүл байлгая гэвэл ундны усанд арвайн бета- D-глюканыг нэмэхэд хангалттай гэж эрдэмтэд нотолжээ. 
* Хурц, улаан чинжүүгийн ашиг тусыг Италийн эрдэмтэд баталжээ. Тэд 23 мянга гаруй хүнийг судалгаандаа хамруулж 8 жилийн турш ажиглаж дүгнэлт хийсэн. Хурц, улаан чинжүүг тогтмол хэрэглэдэг (7 хоногт 3-4 удаа ба дээш) хүмүүсийг бусадтай харьцуулахад зүрхний дайрлагаар нас барах нь 2 дахин цөөн байлаа. Мөн энэ ногоог хэрэглэдэг хүмүүс инсульт ба тархины судсуудын өөр өвчнөөр нас барах нь 50%-иар бага аж. Яагаад гэвэл, хурц улаан чинжүү тогтмол иддэг хүмүүсийн судсууд илүү уян хатан, цус алдах хандлага бага. 
* Скумбри (хар амар) далайн загас бол поли-ханаагүй өөхөн хүчлээр (омега-3) баялаг, энэ нь атеросклерозоос сэргийлэхэд тустай, мөн зүрх судасны системийн ажиллагааг сайжруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top