өдөр
шөнө
×

Инсультын эхний шинж тэмдэг 10 жилийн өмнөөс илэрдэг гэв

Инсульт болохоос хэдэн жилийн өмнө эхний шинж тэмдэг илэрдэгийг тодруулахын тулд Нидерланд улсын Эразм Роттердамын их сургуулийн Анагаахын төвийн эрдэмтэд өргөн цар хүрээтэй судалгаа явуулжээ. Тэд Роттердам хотын 15 мянган оршин суугчийн мэдээллийг 1990-2017 онд цуглуулж судалгаа хийсэн аж. Энэ хүмүүс оюун ухааны болон өөртөө үйлчлэх (хоол хийх, машин жолоодох, цэвэрлэгээ, юм худалдаж авах, утас ашиглах гэх мэт өдөр тутмын амьдралын үйлдлийг хийж гүйцэтгэх чадвар) тест тогтмол өгч байлаа. Ажиглалтын хугацаанд оролцогчдоос 1600 нь инсульт тусчээ. “Өвчтөнүүдийн мэдээллийг шалгахад инсульт болохоос 10 жилийн өмнөөс зарим шинж тэмдэг илэрчээ. Тухайлбал, оюуны чадвар буурах, мөн өдөр тутмын ердийн үйлдэл хийж гүйцэтгэхэд асуудал үүсэх....  Хэрэв таны танин мэдэхүйн чадвар буурч өөртөө үйлчилж чадахаа больж эхэлбэл болгоомжил. Энэ нь ирээдүйд инсульт тусах өндөр эрсдэл байгааг гэрчилж байна, иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлээрэй. Ийм олон жилийн өмнөөс инсультын эхний шинж тэмдэг илэрч буй нь тархины ажиллагааны доголдол (уураг тархины жижиг судсууд гэмтэх, нейродегенераци, үрэвсэх) олон жилээр хуримтлагддагтай холбоотой байх, тэгээд эцэст нь хурц дайрлага болдог гэж үзэж болно” хэмээн эрдэмтэд ярилаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top