өдөр
шөнө
×

Өндөр даралтаас сэргийлэх энгийн арга бий

Даралт ихдэхээс сэргийлье гэвэл идэж буй хоол хүнсэндээ илүү их анхаарал хандуулаарай. Яагаад гэвэл, буруу хооллолт болон амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний багасалт зэрэг нь даралт ихсэхэд нөлөөлдөг. Харин илүүдэл жингээ хасах, давсны хэрэглээг багасгах, тогтмол биеийн дасгал хийх, архи тамхинаас татгалзах, ургамлын гаралтай хүнс ахиу хэрэглэх зэрэг нь артерийн даралтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. 
Түүнчлэн кали, магни агуулсан хүнсийг хоолны цэсэндээ заавал багтаах ёстой. Эдгээр минерал нь зүрхний эсүүдийг тогтворжуулж зүрх болон булчингууд, мэдрэлийн системийг зохих ёсоор “ажиллуулдаг”. Өдөрт 3000 миллиграм кали хэрэглэвэл зохино, энэ бол өдөрт 4-5 порц ногоо, жимс иднэ гэсэн үг. Гэхдээ бөөрний архаг өвчтэй хүмүүс кали ихээр агуулсан хүнс хэрэглэж болохгүй. 

100 грамм ногоо, жимсэн дэх калийн агууламж: 
шар буурцгийн шош - 1800 мг
чангаанз - 1370 мг
хатаасан тоор -  1340 мг
фисташк самрын цөм - 1020 мг
хасарваань -  676 мг
кале - 490 мг
брюссель байцаа - 450 мг
төмс (хальстай чанасан) - 443 мг
гадил - 382 мг


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top