өдөр
шөнө
×

People: Ус хэтрүүлж уувал тархины хаван үүсэх эрсдэлтэй

“Богино хугацааны дотор их хэмжээний ус хэрэглэсний улмаас тархины хаван үүсэх эрсдэлтэй. Хэрэв 1 цагт 1 литрээс их ус уувал бие организмд усны хордлого буюу гипергидри үүсэх аюултай.... Хэт их хэмжээний ус хэрэглэхэд электролитуудын балаанс алдагдаж улмаар мэдрэл, булчингууд, тархины ажиллагаанд сөрөг нөлөөлдөг. Мөн давс, кали, кальци нь эдгээр системийн ажиллагаанд нөлөөлдөг, хэрэв хомсодвол доголдол үүснэ... Хамгийн муу хувилбараар авч үзвэл бие махбодь энэ илүүдэл усыг тархины эдүүдэд тогтоон барьж улмаар уураг тархи хавагнаж хэмжээ нь томордог. Гавлын хэмжээ хязгаарлагдмал болохыг тооцон үзвэл тархи хавагнах нь маш ноцтой уршиг дагавартай. Усны хордлогын эхний шинж тэмдгээс тоочвол: дотор муухайрах, бөөлжих, татах, бие сулбайх, ухаан санаа самуурах, нүдэнд юм хоёр харагдах....  Ийм учраас усыг өдрийн турш бага багаар хэрэглэх ёстой. Ер нь эмэгтэйчүүд өдөрт 2,5 литр ус, харин эрчүүд 3,5 литр уухыг зөвлөж байна” гэж Түргэн тусламжийн эмч Южин Вортсман ярьсныг “People” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top