өдөр
шөнө
×

ДЭМБ: Ковидын өвчлөл 80% нэмэгдлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Сүүлийн 28 хоногийн мэдээнээс үзэхэд дэлхий даяар коронавирүсийн халдвар авч өвчлөх явдал 80%-иар өссөн тухай сэрэмжлүүлэг хүргэе. 7 сарын 10-наас 8 сарын 6-ны хооронд “COVID 19”-н 1,5 сая шинэ тохиолдол илэрлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өвчний эрт сэрэмжлүүлэгийг хүн амдаа хүргэхийг улс орнуудад хандан уриалж байна. Мөн өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг бүүстэр вакцинжуулалтад хамруулахыг зөвлөж байна. Харин ковидын улмаас нас барах нь 57% буурч 2,5 мянга гаруй хүн өнгөрлөө” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, ДЭМБ “ардын эмнэлэгийн эмчилгээ” сэдвээр дэлхийн анхны даяаршсан саммитыг зохион байгуулахаа мэдэгдлээ. Энэтхэг улсын Гужарат мужийн Гандинагар хотод 2023 оны 8 сарын 17-18-нд энэ саммит болно. Энэ арга хэмжээнд ДЭМБ-ын ерөнхий захирал, бүс нутгийн товчоодын захирлууд, тус байгууллагын бүх 6 бүсийн орнуудын төлөөлөгчид, “ИХ 20” бүлгийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар, эрдэмтэд, ардын эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн салбарын ажилтнууд, Иргэний нийгэмлэгийн элч нар оролцох аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top