өдөр
шөнө
×

ДЭМБ: Ковидын өвчлөл 63% өсчээ

“Дэлхий даяар сүүлийн 28 хоногт COVID 19-н халдвар авагсдын тоо 63%-иар нэмэгдлээ. 7 сарын 17-ноос 8 сарын 13 хүртэлх хугацаанд нийт 1,4 сая гаруй хүн коронавирүсийн халдвар тусчээ.  тодруулбал 1’422’538 хүн. Мөн хугацаанд ковидоор нас барагсдын тоо 56%-иар буурч 2’366 хүн өнгөрлөө. Цар тахлын Онц байдал дууссан боловч ковид бол том аюул заналхийлэл хэвээр байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв. 
Дэлхийн 104 орон коронавирүсийн халдвар, ковидын өвчлөлийн талаарх мэдээ мэдээллээ тус байгууллагад ирүүлсэн юм байна. "Өвчний сэрэмжлүүлэг, эрт илрүүлэг, тахлын хяналт, тайланд анхаарал хандуулахаа сулруулж болохгүй. Коронавирүсийн шинэ хувилбар орж ирсэн эсэхийг шалгах, эмнэлгийн тусламжийг эрт үзүүлэх, өндөр эрсдэлтэй бүлгүүдийг нэмэлт вакцинжуулалтад хамруулах, агааржуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг улс орнуудад хандаж уриалж байна" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top