өдөр
шөнө
×

Залуус голдуу ходоод-гэдэсний хорт хавдраар өвчилдөг

Залуучууд голдуу ямар төрлийн хорт хавдраар шаналж буйг тодруулахаар Сингапурын үндэсний их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулжээ. Тэд 17 өөр мэдээллийн сангаас нийт 562145 залуусын өвчний түүхийг авч судлан дүгнэв. Гэтэл сүүлийн үед 50-аас доош насны хүмүүсийн дунд хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн байлаа. "100 мянган хүнд ногдох хорт хавдар 2010 онтой харьцуулахад 2019 онд 3 тохиолдлоор нэмэгджээ. Насны бүлгүүдээр, мөн өвчний төрлөөр задалж судалсны дараа хорт хавдрын өсөлтөд нөлөөлсөн байж болзошгүй гол хүчин зүйлсийг илрүүллээ. 30-39 насны хүмүүсийн дунд ходоод гэдэсний замын хорт хавдар хамгийн их тохиолддог, харин ахимаг настнуудын хувьд энэ төрлийн хавдраар өвчлөх нь багасч байна. Залуус ихэнхдээ ходоод гэдэсний замын хорт хавдраар өвчилж буй гол шалтгааныг нэрлэвэл: таргалалт, хоолны цэс өөрчлөгдөх, мөн амьдралын хэлбэр ба нойрны хэмнэлтэд өөрчлөлт орох, антибиотик хэрэглэх, агаарын бохирдол.... " хэмээн эрдэмтэд тайлбарлав. Тэдний судалгааны үр дүнг “JAMA Network Open” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top