өдөр
шөнө
×

Тархиа ажиллуулъя гэвэл өглөөний цай уу

Та бидний иддэг хүнс ба уураг тархины эрүүл мэндийн хооронд уялдаа холбоо байгааг эрдэмтэд тогтоожээ. Ой тогтоолтыг 25-30%-иар сайжруулах энгийн аргыг олсон тухай Оросын Нейробиологийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгдэв. Тэд 50-70 насны 30 мянган хүний эрүүл мэндийн байдал, хоолны дадал зуршлыг судалжээ. “Өдөр бүр огт алгасалгүй өглөөний цай уудаг хүмүүсийн тархийг юу ч идэхгүй гэрээс гардаг хүмүүсийнхтэй харьцуулахад 25-30%-иар илүү үр бүтээлтэй ажиллаж байсан. Түүнчлэн 7 хоногийн 7 өдөр өглөөний цай уудаг хүмүүст зүрх судасны өвчин тусах, метаболик доголдол үүсэх эрсдэл 15-20%-иар бага” хэмээн эрдэмтэд дүгнэлээ. 
Өглөөдөө кофе, цайгаар хязгаарлаж болохгүй ба кали, магни, кальци, төмөр болон А, В1, В2, В12, C, D витамин агуулсан хүнсээс сонгож хэрэглээрэй. Үүнд: жимс ногоо, бүхэл үрийн ба шоштой хүнс, омега -3-аар баялаг хүнс (оливын тос, тослог загас, самар, үр), өндөг, йогурт, бууцай, овъёос, далайн гаралтай хүнс.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top