өдөр
шөнө
×

Ашигтай өөх тос цусыг шингэрүүлэхэд тустай

Америкийн кардиологч Элизабет Клодас “Ашигтай өөх тос бол судсанд эерэг нөлөөтэй, цусан хангамжийг сайжруулдаг хүнсний нэг. Зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тоочвол: холестерины өндөр түвшин, артерийн даралт өндөр байх, илүүдэл жин, цусан дахь саахарын илүүдэл... Энэ бүхэн мэдээж хүмүүсийн хоолны дадал зуршилтай нягт холбоотой. Зүрх судасны өвчин ихэнхдээ идэж буй хоол хүнстэй холбоотой. Эрүүл хооллолтын ачаар зүрх судасны согог эрс багасдаг, үүнд ашигтай өөхний хүчлүүд онцгой үүрэгтэй. Ашигтай өөх тос бол цусыг шингэрүүлэхэд тусалдаг. Омега-3 нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, цус шингэлэхэд тусална, тромбоос сэргийлнэ. Хүнсэндээ тослог загас хэрэглэх нь өндөр даралт, холестерины өндөр түвшнээс сэргийлж цусанд хортой өөх тос хуримтлагдахаас хамгаална. Түүнчлэн эслэгүүдийг ахиу хэрэглэ, өөрөөр хэлбэл жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үрийн хүнсийг. Үүн дээр биеийн хөдөлгөөн, стрессгүй амьдралыг нэмээрэй” гэж “Eat this, Not that!” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top