өдөр
шөнө
×

“COVID 19”-н эдгэрэлтийг хурдасгадаг нэмэлт бодисыг олжээ

Серб улсын Нови-Сада их сургуулийн эрдэмтэд ковидоор өвчилсөн хүмүүсийг хурдан эдгэрэхэд туслах боломжтой гэж мэдэгджээ. “Коронавирүсийн халдвар авсны дараа хурдан эдгэрч, хүч тамираа нөхөн сэргээхэд креатин хэмээх спортын зорриулалттай нэмэлт тус болдог. “COVID-19”-р хүнд өвчилсөн хүмүүс үүнийг хэрэглэхэд архаг ядаргаа арилж амархан эдгэрсэн” гэж эрдэмтэд ярьсан тухай “TimesNewsUK” дамжуулав. Судалгаанд насанд хүрсэн 12 хүн оролцжээ. Тэд бүгд өмнөх 3 сарын хугацаанд ковидын эерэг тест өгсөн бөгөөд “удаан ковид”-н улмаас маш их ядарч бие сульдсан байв. 
Сайн дурын оролцогчдыг 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэг өдөр бүр нунтаг креатиныг усанд уусган хэрэглэсэн бол нөгөө бүлгийнхэн плацебо ууж байв. “3 сарын турш оролцогчдыг ажигласны эцэст креатин хэрэглэсэн хүмүүсийн биеийн байдал илүү хурдан сайжирсныг бид олж тогтоолоо. Харин 6 сарын дараа тэдний ядаргаа бүрмөсөн арилсан, бас анхаарал төвлөрөлт эрс сайжирсан байна. Түүнчлэн 6 сарын дараа эхний бүлгийн хүмүүсийн тархи, араг ясны булчингууд дахь креатины түвшин 33%-иар нэмэгдлээ. Үүний зэрэгцээ креатинаас болж ямар ч сөрөг харш үзэгдэл ажиглагдаагүй. Харин плацебо уусан хүмүүст ямар нэг эерэг өөрчлөлт гараагүй. Тиймээс ковидын дараа креатиныг ядаргаа арилгах, тамир тэнхээ орох зорилгоор хэрэглэхийг зөвлөж болох юм” гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top