өдөр
шөнө
×

ОХУ: Хорт хавдрыг эмчлэх эмийн үр дүн 90-100%

“Гэрлийн тусламжтай хорт хавдрыг эмчлэх манай шинэ эм хэрэгслийн үр дүн өндөр байгаа, зарим тохиолдолд 90-100% хүрсэн. Түүгээр төрөл бүрийн хавдартай өвчтөнийг эмчлэхэд хэрэглэж болно, тухайлбал ходоод гэдэсний замын болон цөсний суваг, шээс бэлгийн систем, амьсгалын дээд замын, арьсны хорт хавдар. Шинэ эм маань харш, сөрөг нөлөөгүй. Бид энэ эм хэрэгслийг бүтээхдээ манай орны эрдэмтдийн бүтээсэн ижил төстэй эмийн ашиглалт, туршилтуудыг харгалзан үзсэн... Гэхдээ манай эмийг порфириновын өвчтэй хүн хэрэглэхийг хориглоно” хэмээн Оросын Эрүүл мэндийн яамын дэргэдэх Блохины нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн Игорь Погребняков мэдэгдсэн гэж "Известия" дамжууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top