өдөр
шөнө
×

Загасчлал хамгийн эерэг хобби

Английн эрдэмтэд эрчүүдийн сэтгэцийг нарийвчлан судалсны эцэст дүгнэлтээ гаргасан тухай "Epidemiologia" мэдээлэв. “Эрэгтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг, таатай нөлөөлдөг хобби бол загасчлал. Загасчилж байхад стресс, түгшүүр 17%-иар буурч буйг манай туршилтууд баталж чадлаа. Зарим эрчүүдийн ар гэрийнхэн, ялангуяа эхнэрүүд тэднийг ийм байдлаар чөлөөт цагаа өнгөрөөхийг эсэргүүцдэг, хэдий тийм ч загасчлах нь үнэхээр сэтгэл санааны байдлыг тогтворжуулж дээшлүүлдэг аж. Хамгийн гол нь дараах хэдэн нөхцлийг мөрдвөл зохино. Нэгт, архи уухгүй бас тамхи татахгүй байх. Хоёрт, загасчлах үйл явцаас баяр хөөр, таашаалыг мэдэрч сурах. Гуравт, эрүүл хүнс болон цай авч явах. Эдгээр болзлыг бүрэн хангасан цагт загасчлал яг бясалгал шиг эрчүүдэд нөлөөлдөг” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top