өдөр
шөнө
×

Өсвөр настнууд хөдөлгөөний хомсдолд орох осолтой

“Өсвөр настнууд хөдөлгөөний хомсдолд орсны улмаас цусны даралт ихдэх үзэгдэл гарч байна. Энэ нь диабет, зүрх судасны болон бодисын солилцооны өвчлөлд хүргэх аюултай” хэмээн Финляндын Ювяскюлийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Судалгаанд 15-19 насны 250 өсвөр настнууд хамрагдсан. Тэд цусны шинжилгээ өгч, акселерометр зүүж байв. Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ хүйс, тамхи хэрэглэдэг эсэх, хоол тэжээлийн байдлаар ангилжээ. 15 настай хүүхдүүд хэрэв биеийн хөдөлгөөн ихтэй бол цусны даралт нь бага байв. Харин хөдөлгөөний идэвхжил дундаж байснаа бага болгож өөрчилсөн оролцогчид голдуу инсулины өндөр түвшинтэй, бас илүүдэл жинтэй аж.  Өмнө нь их хөдөлгөөнтэй байсан хүүхдүүд биеийн хөдөлгөөнийг дунд түвшинд хүртэл бууруулсан тохиолдолд цусан дахь глюкозын түвшин өндөр (өлөн үедээ), сайн холестериний түвшин бага болж байлаа. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Scandinavian Journal of Medicine & Science in Sports” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top