өдөр
шөнө
×

Хавдраас сэргийлэх хоол хүнс хэрэглээрэй

“Хавдар, хорт хавдраас сэргийлэхэд таны иддэг хоол хүнс гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний бие махбодийн эсүүд эрт орой хэзээ нэг цагт үхдэг, харин "р53" хэмээх уураг үүнээс сэргийлдэг. Тиймээс уургийг хангалттай хэмжээгээр хоол хүнснээс авах ёстой. “р53” уураг бол эсийн программчилсан үхлийн “тоормоз” юм. Эсэн доторх гений материал гэмтэхэд энэ уураг нь эсүүдийн хуваагдлыг түр зогсоож хавдар үүсэхээс сэргийлнэ. Үнэ цэнэтэй уургаа дэмжихийн тулд хэвийн хооллох нь маш чухал” гэж Оросын эмч -гастроэнтерологч Сергей Вялов зөвлөжээ. Харин дотоод шүүрлийн эмч Зухра Павлова “Хоол идэх болгондоо аль нэг төрлийн уурагтай хүнс заавал хэрэглэ. Жишээлбэл, өглөөдөө чанасан өндөг, аарц ээдэм ид. Хачиртай талхан дээр тослоггүй бяслаг нэмж болно. Харин үдийн хоолонд улаан мах, тахианы болон загасны мах тохиромжтой. Гэхдээ шарж болохгүй. Түүнчлэн өдөр махтай эсвэл ногоотой шөл дажгүй. 2-р хоол гэвэл мах эсвэл тахиа, загасыг хачиртай идээрэй. Хачир нь ногоо эсвэл будаа байж болно. Оройн хоолонд загас буюу далайн гаралтай хүнсийг ногооны салаттай сонгоорой” гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top