өдөр
шөнө
×

Инээмсэглэл эмчилгээний шидтэй

Алдартай сэтгэл зүйч, судлаач Майкл Крюгер, Эрнст Абель нар “Чин сэтгэлийн, жинхэнэ инээмсэглэл наслалтыг уртасгадаг болохыг манай судалгаа баталсан... Хүн жаргалтай мэт дүр үзүүлж нүүрний хувирлаа зориуд өөрчилснөөр өөрийн оюун ухааныг “хуурч” аз жаргалтай төлөв байдалд шилжин орж чадна” гэж хэлсэн байдаг.  Харин ОХУ-ын сэтгэл зүйч Артур Вафин “Инээмсэглэл бол стрессийг тайлахад туслахын зэрэгцээ мөн өвчин намдаагч шиг үйлчилдэг. Тиймээс инээмсэглэлийн тусламжтай сэтгэл гутралыг ч эмчлэх боломжтой. Хүн инээмсэглэлийн ачаар бие махбодийн зарим өвчин, асуудлыг шийдэж өөртөө тусалж чадна. Өөрийгөө албадаж инээмсэглэ, асуудал бэрхшээлийн “нүүр лүү” харж инээ. Инээмсэглэл таны уураг тархины тодорхой хэсгийг (сэтгэл хөдлөлд нөлөөлдөг) идэвхжүүлэх болно. Мөн инээмсэглэл нь цусны даралтыг бууруулах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй. Яагаад гэвэл энэ үед тархинд тодорхой дааврууд “чөлөөлөгдөж” бие организм тайвширч амарна. Түүнчлэн инээмсэглэлийн ачаар эндорфин, серотонин зэрэг байгалийн өвчин намдаагч дааврууд ялгарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, инээмсэглэл үнэндээ өвдөх мэдрэмжийг бууруулдаг” хэмээн мэдэгдлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top