өдөр
шөнө
×

Диабет тусах эрсдэлийг улаан мах 44%-иар нэмэгдүүлдэг

“Улаан мах идэхэд зүрх судасны өвчин ба диабет тусах эрсдэл нэмэгддэг” гэж Хонконгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “European Heart Journal” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд нийт 70 судалгааны дүнг нэгтгэж анализ хийсэн аж. Энд АНУ болон Австрал, Англи, Франц, Герман, Хятад, Япон, Баруун Африк, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орны 6 сая гаруй хүмүүсийн мэдээлэл байсан. Боловсруулсан 50 грамм, боловсруулаагүй 100 грамм улаан махыг нэмэлтээр хэрэглэхэд хэрхэн яаж нөлөөлж буйг тодруулахад судалгааны баг гол анхаарлаа хандуулжээ. “Боловсруулсан улаан махны хэрэглээг өдөрт 50 граммаар нэмэгдүүлэхэд зүрх судасны өвчин тусах эрсдэл 26%, харин 2-р төрлийн диабет буюу чихрийн шижин тусах эрсдэл 44% нэмэгдсэн. Дорны орнуудад бүхэл үр, хүнсний ногоо ахиу хэрэглэдэг учраас ийм нөлөөлөл бага байна. Тодруулбал, боловсруулсан улаан махыг хэрэглэхэд диабет үүсэх эрсдэл Дорны орнуудад 0,96 байсан бол харин Өрнөдийн орнуудад 1,51 байв. Боловсруулаагүй улаан мах идэхэд инсульт үүсэх эрсдэлийн коэффициент Дорны орнуудад 0,71 бол Өрнөдөд 0,13 байна” гэж эрдэмтэд мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top