өдөр
шөнө
×

Мөөг холестериныг сайжруулдаг гэв

Зарим амьд организмын ачаар холестериныг сайжруулж болно гэж эрдэмтэд мэдэгдэв. “Холестерины түвшнээ сайжруулахыг хүсдэг хүмүүс мөөг идэх ашигтай. Мөөг бол илчлэг багатай, ханасан өөх тосыг бага хэмжээгээр агуулдаг. Мөөг түүнчлэн уургаар баялаг тул цатгалан мэдрэмж төрүүлдэг, иймээс бусад хоол хүнсний хэрэглээг бууруулж болно. Түүнд мөн эслэгүүд бий, иймээс цусан дахь холестерины түвшнийг хянахад тустай. Зарим төрлийн мөөгөнд бета-глюкан агуулагддаг, энэ нь холестерины түвшнийг бууруулахад хэрэгтэй. Шиитаке, майтаке, эноки гэсэн 3 төрлийн мөөгийг 1 сарын турш хэрэглэхэд холестерины түвшин 25% буурч байгаа нь тогтоогдсон. Түүнээс гадна мөөгөнд байдаг эргостерол нь хэт ягаан цацрагийн нөлөөгөөр D витамин болж хувирна” гэж эрдэмтэд ярилаа. Тэдний судалгааг “Journal of Experimental Biology” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top