өдөр
шөнө
×

Пестицидээс болж хүүхдийн лейкеми нэмэгдсэн гэжээ

“Бразил улс шар буурцгийн үйлдвэрлэлээ өргөжүүлж тэлсний дараа энд хорт хавдар, лейкеми өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо өсчээ. Серрадо, Амазони нутагт тариалалтын үеэр пестицид их хэмжээгээр хэрэглэж байна, энэ нь хавдраар нас барсан хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой эсэхийг бид судалсан. Ялангуяа Амазонид мал аж ахуй эрхлэгчид богино хугацааны дотор үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж шар буурцаг их ургуулах болжээ, тэд пестицид ба гербицидийг хэтрүүлэн хэрэглэж буйг бид тогтоосон. Пестицид ямар нэг байдлаар усан хангамжийн системд нэвтэрсэн байх магадлалтай... 10 жилийн хугацааг авч үзэхэд лейкозоор нас барсан хүүхдүүдийн тал нь хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж буй нутагт амьдарч байжээ. Ийм үхлийн тоо нэмэгдсээр байгаа” гэж АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top