өдөр
шөнө
×

Өвчин, хөгшрөлтөөс сэргийлэх 3 халуун ногоо

* Улаан хурц чинжүү бол адипонектин бодисын ялгарлыг нэмэгдүүлдэг, энэ нь яг даавар шиг үйлчлэх ба зүрх судасны системийг эрүүл байлгах, 2-р төрлийн диабетаас сэргийлэх, бодисын солилцооны хурдыг зохицуулах, насжилттай холбоотой өвчин тусахаас хамгаалах гээд олон талын ашигтай. 
* Куркумыг хар чинжүүтэй хослуулж хэрэглэвэл илүү ашигтай. Куркумд агуулагддаг куркумин хэмээх бодис нь эсүүдийн доторх молекулуудад нөлөөлж сиртуин ферментийг идэвхжүүлдэг. Чухам эдгээр сиртуин бол ДНК-г гэмтэхээс хамгаалдаг. Куркуминий ачаар эсүүд өөрөө хаягдал шаараас цэвэрлэгдэж бодисын солилцоо сайжирна. Хаван ба хавдраас сэргийлэх, жингээ бууруулах, мөн хөгшрөхгүй гэвэл куркум хэрэглээрэй. 
* Имбирь бол дархлаа сайжруулах, ханиад томууг эмчлэх, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй халуун ногоо. Мөн түүнийг дотор муухайрах, бөөлжих, дотор муухайрахад хэрэглэдэг. Имбирь цусан хангамжийг сайжруулдаг, гэдсэнд сайн. Гэхдээ энэ халуун ногоо нь цус шингэлэх үйлчилгээтэй учир эмчийн заавраар хэрэглээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top