өдөр
шөнө
×

Зарим жимс, ногоог час халуун усанд угааж хэрэглэ

Жимс жимсгэнэ, хүнсний ногоог сайн угааж хэрэглэхгүй бол гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай. Лууван, манжин, шар манжин, төмс зэрэг үндэс үрт, булцуут ногоог (шороонд ургадаг) халуун усанд сойздож угаах ёстой. Үүний дараа эдгээр ногооны хальсыг арилгаж хэрэглэнэ. Мөн шийгуа, амтат гуа, чэс зэргийг мөн адил угааж цэвэрлээрэй. Харин шороонд биш газрын дээр ургадаг ногоог крантын ус гоожуулж угаахад хангалттай. Байцааг цэвэрлэхдээ гадуурх навчийг шууд хаяарай. Заримдаа алим, лийр зэргийг воск, лааваар бүрж гялалзуулж зардаг, энэ тохиолдолд ус гоожуулж аяга угаагчаар үрж угаана. Цитрүүсийн төрлийн жимсийг идэхийн өмнө час халуун усаар шүршээд дараа нь зайлаарай. Ер нь жимс жимсгэнийг хүйтэн усанд дэвтээж хэрэглэвэл зохино. Харин яншуй, цоохор майлз зэрэг навчит ногоон ногоог давстай усанд хийж дараа нь зайлж угаагаад хэрэглэх хэрэгтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top