өдөр
шөнө
×

Зарим жигнэмэг өөхтэй хиамаас ч хортой

---Эндокринологч эмч Екатерина Янгийн зөвлөгөө---

Давс ба саахар хэтрүүлж хэрэглэх, хиам байнга идэх нь бие махбодид хор хөнөөл учруулдаг тухай бүгд мэднэ. Гэтэл өөхтэй хиамаас дутахгүй сөрөг нөлөөлдөг хүнс бий. 
* Өнгө өнгийн гоё цаастай жижиг жигнэмэг: Ихэнх хүн үүнийг амттан гэж үздэг бол зарим нь бүр үндсэн хоол мэт хэрэглэдэг. Гэтэл ихэнх жигнэмэгт улаанбуудайн гурилаас гадна саахар, пальмын тос, түүнчлэн сөрөг нөлөөтэй амт оруулагч, консервант зэрэг “хими” их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр орцын нөлөөгөөр таргалах эрсдэл нэмэгдэж бодисын солилцоо алдагдан зүрх судасны өвчин үүсч болзошгүй. 
* Олон орцтой хүнс: Хүнсний бүтээгдэхүүний шошго дээр маш олон орц бичсэн бол хэт боловсруулалтад орсон гэсэн үг.  Ийм хүнс худалдаж авахаас татгалзаарай.
* Цэвэршүүлсэн (рафинированное) наранцэцгийн тос: Түүнд омега 6 их хэмжээгээр агуулагддаг, иймээс  хэт их хэрэглэвэл үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. 
* Хайлмал бяслаг: Зарим хайлмал бяслаганд транс тос агуулагдаж болзошгүй.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top