өдөр
шөнө
×

Хурдан, үр дүнтэй турах аргыг нээжээ

АНУ-ын Франклин Пирсийн их сургуулийн эрдэмтэд хамгийн хурдан турах аргыг нээжээ. Энэ туршилтын үр дүнг “The Obesity Society's Journal” сэтгүүл нийтэлжээ. Илүүдэл жингээ хасахыг хүссэн 5000 хүний дасгал сургуулилт, хөдөлгөөний идэвхийн тухай мэдээллийг эрдэмтэд цуглуулж ажиглав. Оролцогчид бүгд  ажиглалтын хугацаанд бугуйндаа тусгай фитнес бугуйвч зүүжээ. Туршилтыг дүгнэхэд өглөө юм идээгүй байхдаа дасгал бэлтгэл хийсэн хүмүүс илүү хурдан турж байлаа. “Шөнө юм идэлгүй хоносны дараа глюкозын түвшин буурдаг. Гэтэл булчингууд юуны өмнө глюкозыг түлш болгон ашигладаг билээ. Өглөө 7 цагаас 9 цагийн хооронд өлөн элгэн дээрээ дасгал хийвэл илүү хурдан бөгөөд үр дүнтэй жингээ хасч байгааг манай судалгаа баталсан.... Дасгал бэлтгэл хийх энергийг ихэнхдээ нөөц өөхөөс авдаг. Өглөө дасгалыг заавал удаан үргэлжлүүлэх албагүй. Өөхөө “шатаах”-ын тулд 40 минут гүйх буюу дугуй унах зэргээр аэроб дасгал хийхэд хангалттай” гэж эрдэмтэд ярьжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top