өдөр
шөнө
×

Архи 7 төрлийн хорт хавдар үүсгэдэг

---Оросын хавдрын эмч Анастасия Марьенкогийн зөвлөгөө-- 

Буруу зуршилгүй хүмүүстэй харьцуулахад архи, тамхи зэрэг ямар нэг хамааралтай хүмүүс хорт хавдраар илүү их өвчилдөг. Архи, согтууруулах ундаа нь 7 төрлийн хорт хавдрыг үүсгэдэг. Ийм учраас алкоголь тогтмол хэрэглэдэг хүмүүст бүдүүн ба шулуун гэдэсний болон улаан хоолой, элэг, хоолой багалзуур, төвөнх, амны хөндийн хорт хавдар тусах эрсдэл өндөр. Түүнчлэн архи, тамхи зэрэг буруу зуршлын нөлөөгөөр эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд хөхний хорт хавдар тусах магадлал бий. Алкоголь бол бие организмын эсүүдэд хортой үйлчилж ДНК-г гэмтээдэг, мөн эсүүд хэвийн хуваагдах явцыг алдагдуулдаг. Гэмтсэн эсүүд аажмаар хорт хавдрын эсүүд болж хувиран өвчлүүлж болзошгүй. 
Түүнээс гадна архи, согтууруулах ундааны улмаас даавруудын ялгарал өөрчлөгддөг, жишээлбэл инсулин, эстроген. Эдгээр дааврын илүүдлээс болж эмэгтэйчүүдэд хөхний болон өндгөвчний хорт хавдар, эндометри тусах эрсдэл нэмэгдэнэ. Ялангуяа этанолын задралаас үүссэн ацетальдегид хүмүүст онцгой аюултай, учир нь шартуулдаг бас эсүүдийн бүтцийг (ДНК, уураг, липид...) гэмтээдэг. Үүнээс болж хэсэг хугацааны дараа эсүүдийн өсөлт, хуваагдлыг зохицуулах үйл явц доголдож тасалдана, улмаар хорт хавдрын эсүүд өсч үржинэ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top