өдөр
шөнө
×

Агаарын бохирдлоос болж 2021 онд 8.1 сая хүн нас баржээ

Хүмүүс эрт нас барахад 5 гол хүчин зүйл нөлөөлдөг. 
1. Даралт ихдэх 
2. Агаарын бохирдол
3. Тамхи татах
4. Хүнс тэжээлийн хомсдол
5. Өлөн элгэн дээр цусны плазм дахь глюкозын хуримтлалын түвшин өндөр байх.
Цагаас өмнө үхэх эрсдэлд хүргэх 2 дахь гол хүчин зүйл бол агаарын бохирдол. НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) болон “Health Effects Institute, “Institute for Health Metrics and Evaluation” хамтарч агаарын чанар хэрхэн хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлдөг тухай тайлан илтгэлээ нийтэд хүргэв. “2024 оны дэлхийн агаарын төлөв байдал” гэж нэрлэсэн энэхүү илтгэлд “2021 онд агаарын бохирдлын улмаас дэлхийн 8,1 сая гаруй хүн нас барсан. Энэ бол нийт нас баралтын 12% болж байна. Үүнээс 5 хүртэлх настай хүүхдийн нас баралтын тоо 700 мянга давжээ (энэ насны хүүхдүүдийн нийт нас баралтын 15%). Мөн тэдний 500 мянга гаруй нь гэр орон доторх бохир агаараас болж нас барсан” гэж дурджээ. 
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, амьсгалын замын өвчнөөр нас барсан шалтгааны 30% нь агаарын бохирдолтой холбоотой ажээ. Түүнчлэн зүрхний өвчнөөр нас барах шалтгааны 28%, архаг уушигны өвчнөөр нас барах шалтгааны 48% нь мөн агаарын бохирдол.  
Агаарын бохирдлын улмаас халдварын эсрэг тэмцэх дархлааны системийн чадвар буурч улмаар амьсгалын замын өвчин үүсгэгч вирүсүүд (COVID 19) бие махбодид амархан нэвтэрдэг гэж эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэжээ. 
#МЦогзолмаа орчуулав.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top