өдөр
шөнө
×

105 настайдаа Стэнфордын их сургуулийг төгсчээ

Америкийн иргэн, 105 настай Виржиния Хислоп алдарт Стэнфордын их сургуулийг 2024 онд төгссөн тухай “NBC” сонин мэдээллээ. Тухайн үед Виржиния уг нь шаардлагатай бүх оноог авсан бөгөөд зөвхөн магистрын дипломын сүүлчийн хувилбарыг танилцуулах л үлдсэн байв. Гэтэл Дэлхийн 2-р дайн эхэлж түүний сүйт залуу цэрэгт татагдаж их сургуулиа орхисон аж. Харин дайны дараа Виржини өөрийн нөхөр, 2 хүүхдийн хамт Вашингтон мужийн Якима хот рүү шилжсэн байна. 
Виржини бүхий л амьдралынхаа туршид боловсролын хүртээмжийн асуудлыг хариуцан ажиллажээ. Тухайлбал, чухам түүний хүчин чармайлтын дүнд охидын гэр ахуйн хичээлийн цагийг багасгаж англи хэлийг илүү олон цагаар заах болжээ. Сонирхуулахад, Номхон далайн Баруун хойд их сургууль болон Яким дахь Анагаахын сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд түүний нэрэмжит цалин олгодог юм байна. 
Виржиния Хислопын хүргэн 2023 онд Стэнфордын их сургуульд хандаж түүнийг дипломын ажлаа хамгаалах боломж байгаа эсэхийг лавлажээ. Харин их сургуулийн удирдлага “Дипломын ажлаа хамгаалах шаардлагагүй, шууд дипломоо ирж авахыг Виржинияд зөвшөөрлөө" гэж хариулав. Магистрын диплом гардуулах ёслолын арга хэмжээн дээр 105 настай төгсөгчийг бүгд алга ташин угтан авчээ. Тэрбээр ийнхүү 83 жилийн өмнө хаясан их сургуулийн магистрын дипломоо гардаж авч чадав. “Бурхан минь би энэ мөчийг их удаан хүлээсэн шүү” гэж Виржиния энэ үеэр хэлжээ. 
#МЦогзолмаа орчуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top