өдөр
шөнө
×

Аагим халуунд малгай өмсвөл олон өвчнөөс сэргийлнэ 

---Оросын анагаах ухааны доктор, дерматологч эмч Юлия Галлямовагийн зөвлөгөө--- 

Зуны аагим халуунд арьсаа хамгаалах арга хэмжээ аваарай. Наранд удаан байхад арьс хэт түлэгдэх эрсдэлтэй. Та биеэ борлуулахыг хүсдэг ч наранд шарж эхлэх бүрд арьс улайдаг бол аажмаар дасга. Өөрөөр хэлбэл, эхлээд бага багаар наранд биеэ ээж хугацааг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь нарны цацраг шууд тусах газарт биеэ шарах хэрэггүй. Хаалт сүүдрэвч зэрэг сүүдэр газрыг сонгосноор таны арьс наранд гоё, жигд борлоно. Их халуун өдөр малгай өмсөх, алчуур зүүх зэргээр толгойгоо халхалж байгаарай, энэ нь арьсны архаг, хүнд өвчнөөс сэргийлдэг. Түүнчлэн ийм шалтгаанаар үс унах нь элбэг тохиолддог. Таныг айлгахыг хүсээгүй, зүгээр л сэрэмжлүүлж байна. Антиоксидантуудыг ашигла, С витаминтай тос крем сонгоорой. Мэдээж ус шингэн ахиухан уухаа мартаж болохгүй, цангаа тайлахаас гадна таны арьсанд ч ашигтай. Зуны халуунд та бид их хэмжээний усаа алддаг. Түүнчлэн халуун өдөр будаг шунх аль болох бага хэрэглэвэл зохино. Нарны хэт ягаан туяанаас болж арьс их хөгширдөгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Иймээс гадаа гарахаас 20-30 минутын өмнө SPF-той тосыг цэвэр арьсан дээрээ түрхээрэй. Ингэснээр тос сайн шингэж амжих ба кремийн доор хөлрөх зэрэг “хүлэмжийн үзэгдэл” ажиглагдахгүй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top