өдөр
шөнө
×

Наранд цохиулахаас сэргийлээрэй

“Наранд цохиулах”-аас сэргийлэх олон арга бий:
-Юуны өмнө толгойгоо нарнаас хамгаалж далда. Малгай өмс эсвэл алчуур нөмөр. Мөн шүхэр биедээ авч явах хэрэгтэй. 
-Цайвар өнгийн натурал материалтай (хөвөн даавуу, маалинга, торго), биед чөлөөтэй хувцас өмсөөрэй. 
-Гадаа наранд байхаас зайлсхийж сүүдэрт байхыг хичээ. 
-Халуун өдөр цүнхэндээ үргэлж савтай ус авч яв, замд ус худалдаж авах боломж таарахгүй байж магадгүй. 
-Хол алхах шаардлага гарсан бол замдаа сэнс, агааржуулалтын системтэй дэлгүүр хоршоо, худалдааны төвд түр амсхий. 
“Наранд цохиулсан” үед голдуу дараах шинж тэмдэг илэрдэг: Толгой эргэх, бие сулрах, халуурах, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, амьсгалтай холбоотой асуудал үүсэх, ухаан санаа орж гарах, ухаан алдах ...
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хурдхан сэрүүн газарт очиж амар. Ус уу, хүйтэн усанд алчуур норгож толгой дээрээ тавиарай. Хэрэв байдал сайжрахгүй бол Түргэн тусламж дуудаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top