өдөр
шөнө
×

2000 хүний сорьц гадагшаа хил нэвтэрнэ гэдэг бол монгол хүний удмын сангийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй

Оном сан АНУ-ын Стэнфордын ИС-тай хамтарч Ковидын судалгаа хийхээр тохиролцсон гэрээнд монголчуудын 100 хүний шинжилгээний сорьцыг АНУ-д илгээнэ гэж тусгасан юм байна. Гэвч гэрээнд 100 хүний сорьц илгээнэ гэж тусгасан атлаа ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хорооноос 2000 хүний сорьц өгөхийг шаарджээ. 2000 хүний сорьц гадагшаа хил нэвтэрнэ гэдэг бол монгол хүний удмын сангийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл бид генийн мэдээллээ судлуулж, хожим үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүйг албаны хүмүүс анхааруулж байна. Нөгөө талаар Монгол хүний үндэсний аюулгүй байдлын хамгаалах үүргийг ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны хяналтын ёс зүйн хороо хүлээдэг. Тэд хуулийн хүрээнд судалгаа эрхлэх зөвшөөрлийг олгохоос гадна хянах, дүгнэх судалгааг зогсоох эрхтэй юм байна. Энэ эрхийн дагуу Оном сангийн судалгаа эрхлэх зөвшөөрлийг хэлэлцэж түтгэлзүүлсэн нь бүрдүүлэх материал нь хангалтгүй байсантай холбоотой юм байна. Иймээс "Оном" сангийн судалгаа хийхэд шаардлагатай бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй гэж үзжээ

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top