өдөр
шөнө
×

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалт боллоо

“Архигүй амьдралыг цогцлооё” аяны хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Аймаг, Нийслэлийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, СӨЭМТ-ийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалт 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим сургалтад ЭМЯ, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Наркологийн эмнэлгийн багш нар оролцож илтгэл танилцуулга хийлээ. Тухайлбал “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл” сэдвээр Б.Лхам – Эрдэнэ, ЭМЯ, ХБӨ – ий хяналт сэргийлэлтийн хэлтсийн сэтгэц зан үйлийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, Монгол улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, "Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн судалгааны танилцуулга, анхаарах асуудлууд” сэдвээр Р.Энхбат, ЭМДӨУСА-ны ЭША ,"Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг, урьдчилан сэргийлэх” сэдвээр Б.Энхболд, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч, “Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, асуудал, үйлчилгээний хэрэгцээ” сэдвээр Л.Бадамцэцэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн, “Архи, согтууруулах ундаанд донтох өвчний эмчилгээ, оношлогоо, анхаарах асуудлууд” сэдвээр Д.Оюунчимэг, Наркологийн эмнэлгийн чанарын албаны дарга нар сургалтаар илтгэл тавьж оролцлоо. Дашрамд тодруулахад халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаагаар архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол Зүүн бүсийн хүн амын дунд (46.5%) буюу улсын дундаж болон Улаанбаатар хот (32.5%)-аас даруй 14%-аар өндөр байв. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал 2019” үзүүлэлтээр 2018 онд эрүүлжүүлэгдсэн хүмүүс 15, түүнээс дээш насны хүн амын 3.7 хувийг эзэлж байна. Нийслэлийг оруулахгүйгээр бусад аймгийг харьцуулахад хамгийн бага нь Говь-Алтай (306 хүн), хамгийн их нь Дархан-Уул (4.2 мянга) аймаг байна. Нийслэлд эрүүлжүүлэгдсэн иргэдийн ихэнх нь буюу 78.4 % нь гэр хороололд амьдарч буй үзүүлэлт гарсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top