өдөр
шөнө
×

"COVAX"-д Синофарм", "Синовак" вакцин үйлдвэрлэгч компаниуд нэгдлээ

7-р сарын 12-нд Дэлхийн Вакцины Дархлаажуулалтын Холбоо мэдэгдэл гарган, БНХАУ-ын "Синофарм", "Синовак" вакцин үйлдвэрлэгч компаниуд "COVAX" хөтөлбөртэй вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан болохыг зарлажээ."Синофарм" компани энэ оны 7-р сараас ирэх оны эхний хагас жилд багтаан нийт 170 сая тун вакциныг нийлүүлэх ба мөн "Синовак" компанийн нийлүүлэх вакцины нийт хэмжээ нь 380 сая ширхэг тунд хүрэх аж.Гэрээний дагуу хоёр компани 7-р сараас эхлэн "COVAX" хөтөлбөрт вакцин нийлүүлж, хөгжиж буй орнууд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зориулах бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад тулгамдаад буй вакцины хангамж хүрэлцээ муутай асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэн, вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй хуваарилах зорилгыг биелүүлэх гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top