өдөр
шөнө
×

Омикрон хувилбарын өвөрмөц 2 шинжийг нэрлэв 

Коронавирүсийн халдвар авсны дараа ханиах, толгой өвдөх, ядрах, пульс олшрох зэрэг шинж тэмдэг илэрдэг бол омикрон хувилбарын онцлогтой тухай эрдэмтэд сэрэмжлүүлэв. “Коронавирүсийн омикрон хувилбар одоо Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад давамгайлж байна. Энэ штаммаар өвчилсөн хүмүүст хачирхалтай гэмээр өвөрмөц 2 шинж илэрч байгаа” гэж “The Telegraph” мэдээллээ. “Омикроны халдвар авсан хүмүүсийн бүсэлхий өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Гэхдээ ийм өвчтөнүүдийг дельта штаммаар өвчилсөн хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 23%-иар бага” гэж Өмнөд Африкийн БНУ-ын “Discovery Health” хэмээх эрүүл мэндийн хувийн даатгалын компаний гүйцэтгэх захирал, доктор Райан Ноах мэдэгдлээ. Эрдэмтэд, судлаачид 78 мянган өвчтөнийг судалсны дараа ийм дүгнэлтэд хүрсэн аж. “Омикрон хувилбар хөнгөн тусдаг ч энэ нь түүнийг аюул багатай гэсэн үг биш. Вакцинжуулалтад хамрагдсан эсвэл халдвар авсны дараа тогтсон дархлааны янз бүрийн түвшин нь өвчлөл хүндрэх эсэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн “The Telegraph” анхаарууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top