өдөр
шөнө
×

Ковидоор өвчилж эдгэрсний дараа хийх дасгал 

“Ковидоор өвчилж эдгэрсэн хүмүүсийн анхаарах гол зүйл бол амьсгалын булчингуудыг, түүний дотор хавирга завсрын булчингуудаа сайн ажиллуулах ёстой. Эдгэрсний дараа амьсгалын булчингуудаа нөхөн сэргээхийн тулд ном эсвэл өөр ямар нэг материалыг дуулдахаар чанга унших хэрэгтэй. Энэ бол маш үр дүнтэй, ашигтай арга. Би өөрийн найз нөхөд, танилуудад дандаа ингэж зөвлөдөг. Цаг тутамд 15 минут юм унших хэрэгтэй. Та ямар ч сэдвээр юу ч хамаагүй уншаарай, бүр хөргөгчний баталгааны хуудас зэргийг уншсан ч болно” гэж Оросын Шинжлэх ухааны Академийн академч Лео Бокери мэдэгдсэнийг “РИА Новости” дамжууллаа. Лео Бакери бол Бакулевын нэрэмжит Зүрх судасны үндэсний судалгааны төвийн ерөнхийлөгч юм байна. Сонирхуулахад, академч Лео Бакери өмнө нь 100 хүртэл наслах арга бий гэж мэдэгдсэн. “Амьдрал бол хөдөлгөөн. Иймээс эрүүл энх, урт наслахын тулд амьдралын хөдөлгөөнтэй хэв маягийг баримталж хорвоо дэлхийг сайн талаас нь, эерэгээр харж сур. Мөн ямар нэг хобби, сонирхол шохоорхлоо хөгжүүлбэл зохино, байхгүй бол бий болго. Түүнчлэн архины төрлийн ундаанаас татгалзаж зөв хоололтын эрхэмлэх ёстой" гэж тэрбээр зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top